КОМПАНИЙН ТУХАЙ

Макс Групп нь анх 1992 онд импортын болон худалдаа, үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар хүнсний үйлдвэрлэл, барилга, зам, дэд бүтэц, инженеринг, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний бизнесээр өргөжин тэлж, өдгөө 16 охин болон хараат, хөрөнгө оруулалттай компани бүхий бизнесийн салбарын манлайлагчдын нэг болоод байна.

Байгууллагын бүтцийн хувьд Худалдаа үйлчилгээ, Уул уурхай хүнд үйлдвэрлэл, Зочлох үйлчилгээний үндсэн гурван кластертай бөгөөд Макс группийн бизнесийн бүхий л талбарт нийт 4000 ажилтан бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтуудыг өрнүүлэн ажиллаж байна.

Максчууд бид “Илүү сайхан Монголыг бүтээх” уриан дор нэгдэн хамтын үнэ цэн, харилцан хүндлэлийг чиг шугамаа болгон ажилладаг бол байгууллагын зүгээс ХҮН ТӨВТЭЙ байх зарчмыг баримтлан, ажилтнуудынхаа өрсөлдөхүйц цалин урамшуулал, өсөн дэвжих, мэдлэг ур чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд онцгойлон ач холбогдол өгдөг билээ.

Бид эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд тууштай хувь нэмрээ оруулж буй тэргүүлэгч групп компанийн хувьд “Алсын хараа 2030” бодлогын баримт бичигтээ нийгэм, байгаль орчин, эдийн засагт оруулах хувь нэмрээ бизнесийн бодлоготойгоо уялдуулан тодорхойлж, тогтвортой хөгжлийг чухалчлан ажиллаж байна.

Танилцуулга татах

ЭРХЭМ ЗОРИЛГО

ХҮН ТӨВТ, хамтын үнэ цэнийг эрхэмлэж, илүү сайхан Монголыг бүтээлцэнэ.

АЛСЫН ХАРАА

Макс Групп 2030 онд Монгол Улсын ДНБ-ийн 5%-ийг дангаар бүрдүүлдэг, ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ болно.

НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛС

Хүн төвтэй, эх дэлхий, байгаль орчинд ээлтэй, сайн засаглал, бизнесийн ёс зүйг эрхэмлэнэ.