Мастер Фүүдс ХХК нь1996 онд Герман, Чех технологийг Монголд нэвтрүүлж, БЕРЛИН БУРГЕР түргэн хоолны сүлжээгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Өдгөө БЕРЛИН ЗООГ, НАМА болон 300 секунд зэрэг түргэн хоолны сүлжээндээ 15 салбартай ажиллаж байна. Мөн Мах бэлдэцийн үйлдвэртээ хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлэхээс гадна томоохон байгууллага, аж ахуйн нэгж, уул уурхайн ажилчдын хоол үйлчилгээ, бүрэн хэмжээний катеринг үйлчилгээг үзүүлж байна.



