Ах дүү тод манлай нутгийн зун олонтойгоо өргөн дэлгэр сайхан наадлаа

Ах дүү Тод манлай нутгийн зон олонтойгоо өргөн дэлгэр сайхан наадлаа

Говь Алтай аймгийн Баян Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач ах дүү Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын цолны хүндэтгэлд зориулсан эрийн 3-н наадам 8 дугаар сарын 9 ны өдөр Говь Алтай аймгийн Естийн аманд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.

20 гаруй жилийн түүхтэй Макс Групп гэх үндэсний томоохон бүтээн байгуулагч Топ аж ахуйн нэгжүүдийн нэгийг удирдан авч яваа ах дүү Тод манлай нар 1999 оноос хойш хурдан морь уяж, уралдуулж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш ах дүү уяачид улс бүсийн наадмаас нийт 28 түрүү, 33 айраг хүртсэн бөгөөд энэхүү амжилтаараа Монгол улсын түүхэнд анх удаа Ах дүү Тод манлай гэж цоллуулах болсон юм. Ах дүү Тод манлай нар энэхүү эрхэм хүндэт цолоо хүндэтгэж нутгийн зон олонтойгоо баяраа хуваалцан Их нас, Соёолон нас, Хязаалан насны шандаст хурдал хүлгийн уралдаан, 128 хүчит бөхийн барилдаан, Халх сурын харваа, Өсвөр насны шатрын тэмцээн зэрэг олон шинэлэг наадгайг оролцуулсан өргөн дэлгэр сайхан наадмыг зохион байгууллаа.
Монгол улсын Тод манлай уяач ах дүү Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар  нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсартайгаар биелүүлж нийгмийн халамж үйлчилгээ хамгийн их хэрэгцээтэй байгаа эмзэг бүлгийн бүтэн өнчин 200 хүүхдэд хадгаламжийн дэвтэр нээн өгхөөр ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2011 оноос эхлээд нийт 80 гаруй ээжийн энэрэл хайраар дутаж явдаг Хүүхэд асран хүмүүжүүлэх төв болон Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн хүүхдэд тун удахгүй ажил амьдралын гараанд хөл тавин орох гарааны хөрөнгө оруулалтыг хийж тус бүр 500 мянган төгрөгийг Худалдаа, Хөгжлийн Банкны “Хүүхдийн мөнгөн хадгаламж”- ийн дэвтэрт нээн өгч гардуулж байсан. Энэхүү тусламжид хамрагдсан хүүхдүүд эхнээсээ үр шимийг нь хүртэн, сургалтын төлбөр, амьжиргааныхаа зардалд зарцуулж эхлээд байгаа. Ах дүү Тод  манлайн удирддаг Макс Группийн зүгээс хүмүүнлэгийн ажлаа тус наадмын үеэр үргэлжлүүлэн Говь-Алтай аймгийн 9-н булаг сумын 17 хүүхдэд тус бүр 500 мянган төгрөгийн хадгаламж нээн гардуулан өгсөн юм. Энэхүү үйл ажиллагааг Макс Группийн зүгээс жил бүр уламжлал болгон улс даяар явуулхаа амалсан юм.

Байр эзлэлтУяач, эзний нэрҮндсэн захиргааМорины зүсХүүхдийн дугаар
Түрүү магнай шагналА.ЖанчивцогзолӨвөрхангай/ТарагтХар90
Аман хүзүү шагналДорждагваГА/шаргаХүрэн117
Айрагийн 3 шагналАлтангэрэлӨвөрхангай/ТарагтЗээрд халзан138
Айрагийн 4 шагналЖ.БаянбаатарГА/шаргаБор88
Айрагийн 5 шагналАвирмэдГА/ЖаргаланБор халиун17
Айрагийн 6ЦээсүрэнГА/Баян Уулсартай хүрэн54
Айрагийн 7ГансүхГА/Дарвихонгор137
Айрагийн 8БаянжаргалГА/Баян Уулхалтар144
Айрагийн 9БатсайханГА/Тайширхээр65
Айрагийн 10МөнгөншагайГА/Баян Уулхүрэн42
Айрагийн 11БазарГА/Халиунхул173
Айрагийн 12Бат ЭрдэнэГА/Цээлбуурал89
Айрагийн 13БаатарнямГА/Халиунбуурал86
Айрагийн 14ЖаргалсайханГА/Халиун79
Айрагийн 15ДоржнямбууГА/Бигэрхүрэн халзан169
Айрагийн 16ЦээноровГА/Дэлгэрхүрэн118
Айрагийн 17ЦогбаярГА/Есөнбулагхул112
Айрагийн 18АлзахгүйГА/Цээлшар хээр162
Айрагийн 19ЯдамжавБаянхонгор/Бууцагаанхонгор40
Айрагийн 20УндрахГА/Баян Уулбор146
Айрагийн 21МөнхбатГА/Баян Уулхэр148

Цолны хүндэтгэлд зориулсан наадамд гурван насны 300 гаруй шандаст хүлэг хурд хүчээ үзэж, эр бяр нь тэгширсэн улсын Гарьд, заан, начин цолтонгуудаар манлайлуулсан 128 хүчит бөхчүүд эр бяраа гайхуулж, Улсын даяар дуурсах мэргэн, улсын мэргэн, спортын марстерүүд толгойлсон харваачид халх сурын харваанд цэцнээ сорин, аймаг сумдын өсвөрийн шилдгүүд шатраар өрсөлдөж зөвхөн Говь Алтайчууд төдийгүй бусад олон аймаг, сумдаас хүрэлцэн ирсэн наадамчин олны уухайн түрлэг дор олон түмнийг баярлуулсан сайхан наадам боллоо.

Их насны морьдын уралдаанд уралдсан унаач хүүхдэд бүрт гарын бэлэг гардуулан өглөө.   Нийт 141 их насны морьд уралдсанаас эхний 21 хүртэл байранд хурдалсан их морьдыг байлсан.

 Соёолон насны морьдын уралдаанд уралдсан унаач хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан өглөө.  Нийт 92 соёолон насны морьд уралдсанаас эхний 21 хүртэл байранд хурдалсан морьдыг байлсан.

Байр эзлэлтУяач, эзний нэрҮндсэн захиргааМорины зүсХүүхдийн дугаар
Түрүү магнай шагналБатбаярГА/Баян Уулхээр88
Аман хүзүү шагналГантөмөр.ТГА/Халиунбуурал131
Айрагийн 3 шагналӨ.ГанзоригГА/Тайширсаарал199
Айрагийн 4 шагналАриунболдӨвөрхангай/Уянгахээр200
Айрагийн 5 шагналБалдансүрэнГА/Дэлгэрхүрэн халзан82
Айрагийн 6ГантөмөрГА/Есөнбулагсаарал44
Айрагийн 7ГантулгаГА/шаргахээр23
Айрагийн 8Бямба ОчирГА/Тонхилалаг196
Айрагийн 9ТүмэннасанГА/Дэлгэрсартай хүрэн178
Айрагийн 10ӨлзийбүрэнГА/Тонхилхонгор алаг154
Айрагийн 11ДашГА/Дарвихүрэн халзан180
Айрагийн 12БатбаярГА/Баян Уулхонгор57
Айрагийн 13АлтангэрэлГА/Тайширхалтар81
Айрагийн 14ЛхаажавГА/Дэлгэрхүрэн119
Айрагийн 15ЗолбооБаянхонгор/Бууцагаанхүрэн143
Айрагийн 16С.МөнхбатГА/Дэлгэрбуурал165
Айрагийн 17Т.ГалсанГА/Тайширцоохор68
Айрагийн 18БаатарнямГА/Халиунхалтар86
Айрагийн 19Мөнх ЭрдэнэГА/Халиунхүрэн63
Айрагийн 20ЭнхболдГА/Жаргалансартай хээр11
Айрагийн 21АлтанхуягГА/Есөнбулагхул19

Хязаалан насны морьдын уралдаанд уралдсан унаач хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан өглөө.  Нийт 116 хязаалан насны морьд уралдсанаас эхний 21 хүртэл байранд хурдалсан морьдыг байлсан.

Байр эзлэлтУяач, эзний нэрҮндсэн захиргааМорины зүсХүүхдийн дугаар
Түрүү магнай шагналД.ЦогбаярГА/Есөнбулагхар112
Аман хүзүү шагналДаваасүрэнГА/Халиуналаг111
Айрагийн 3 шагналБалбаатарГА/Хөх морьтхээр187
Айрагийн 4 шагналДарьсүрэнГА/Баян Уулхонгор59
Айрагийн 5 шагналБалдоржГА/шаргахүрэн188
Айрагийн 6ЧулуунхүүӨвөрхангай/ Баянголбуурал90
Айрагийн 7Лхагва ААУяачГА/Тайширхонгор132
Айрагийн 8БатжаргалГА/Баян Уулхалиун148
Айрагийн 9Лхажив ААУяачГА/Дэлгэрхалтар119
Айрагийн 10ОтгонбаярГА/Баян Уулхар125
Айрагийн 11Отгонбаатар ААУяачГА/Тайширсарт хүрэн102
Айрагийн 12Хүрэлбаатар САУяачГА/Халиунхүрэн халзан94
Айрагийн 13ДаваадоржГА/Дэлгэрхондон82
Айрагийн 14ТэрбишГА/Хөх морьтбуурал239
Айрагийн 15ТүмэнбаярГА/Баян Уулхондон38
Айрагийн 16БаатархүүГА/Баян Уулхалтар150
Айрагийн 17Бямба ОчирГА/Тонхилхүрэн196
Айрагийн 18БаянбаатарГА/шарганогоон88
Айрагийн 19Р.БатбаярГА/Цээлхүрэн халзан89
Айрагийн 20ДамдинпүрэвГА/Есөнбулагбор36
Айрагийн 21Төмөр ОчирГА/Халиунзээрд56

Ах дүү Тод манлайн цолны хүндэтгэлийн наадамд гурван насны хурдан морьдын уралдаанаас гадна хурдан удмын адууны дуудлага худалдаа болон оролцсон бүх уяачдад сугалаа тарааж 2 азтанг тодруулсан юм.

  • Макс угшилын хүрэн байдасны /эцэг нь хүрэн азарга, эх нь тойруулга гаралтай хүрэн гүү/ азтангаар Говь Алтай аймгийн Баян Уул сумын уугуул сайн малчин А.Цээсүрэн тодорсон бөгөөд энэхүү наадамд түүний уяаж хурдлуулсан сартай хүрэн үрээ их насны морьдын уралдаанд 6-д хурдалсан юм
  • Удам угшил сайтай хурдан азарганд гүү хураалгах эрхийн азтангаар Говь Алтай аймгийн Тайшир сумын уугуул Ө.Ганзориг тодорсон бөгөөд уяачны уяа хурдлуулсан саарал үрээ соёолон насны морьдын уралдаанд айргийн 3-т хурдалсан юм.

Бөхийн барилдааны их шөвөгт барилдсан бөхчүүдийн нэрс:

Байр эзлэлтНэрсҮндсэн захиргааЦолДэвжээ
түрүүЖ.Бат-ЭрдэнэГовь Алтай, Цээл сумМУ ГарьдХантайшир
үзүүрБ.СоронзонболдГовь Алтай, Эрдэнэ сумМУ ЗаанХилчин
Их шөвөгДу.БатбаярГовь Алтай, Бугат сумМУ НачинХантайшир
Их шөвөгБ.СангисүрэнӨвөрхангай, Тарагт сумМУ НачинИх Монголын хүчтэн

Халх сурын харвааны шагналт байрууд:

Байр эзлэлтНэрсҮндсэн захиргааЦол
1-р байр эрэгтэйБ.БаярсайханБаян Өлгий, Буянт сумМУ мэргэн, спортын мастер
2-р байр эрэгтэйЖ.ТулгаХөвсгөлзалуу харваач
3-р байр эрэгтэйГ.БаярсайханГовь Алтай, Баян Уул сумаймгийн мэргэн
4-р байр эрэгтэйА.ГанзоригУлаанбаатарспортын дэд мастер
5-р байр эрэгтэйН.ЖанчивсэмбэЗавхан, Дөрвөлжин сумспортын дэд мастер
1-р байр эмэгтэйЖ.НямдавааХөвсгөл, Бүрэнтогтох сумспортын мастер
2-р байр эмэгтэйБ.Оюун ЭрдэнэГовь Алтай, Баян Уул сумспортын дэд мастер
3-р байр эмэгтэйС.ЦэрэнбууГовь Алтай, Халиун сумспортын мастер
4-р байр эмэгтэйД.ДашнямГовь Алтай, Баян Уул сумзалуу харваач
5-р байр эмэгтэйХ.ДаваажаргалДорнод, Баян Уул сумДаяар дуурсах мэргэн, спортын мастер
Байр эзлэлтНэрсҮндсэн захиргаа, сургууль
эрэгтэй1-р байр  /12-с доош насны/Б.БалжиннямГовь Алтай, Бигэр сум
2-р байр  /12-с доош насны/Г.СанчирмандахГовь Алтай, 5-р сургууль
3-р байр  /12-с доош насны/Г.СанжбаасанГовь Алтай, 5-р сургууль
4-р байр  /12-с доош насны/Л.ТүвшинбаярГовь Алтай, 2-р сургууль
5-р байр  /12-с доош насны/Д.МягмарсүрэнГовь Алтай, Баян Уул сум
эмэгтэй1-р байр  /12-с доош насны/А.НарансолонгоГовь Алтай, Оюуны түлхүүр сургууль
2-р байр  /12-с доош насны/Э.ДөлгөөнГовь Алтай, 1-р сургууль
3-р байр  /12-с доош насны/М.АрвинГовь Алтай, 1-р сургууль
4-р байр  /12-с доош насны/О.ЭмүүжинГовь Алтай, 1-р сургууль
5-р байр  /12-с доош насны/О.АнужинГовь Алтай, Оюуны түлхүүр сургууль
эрэгтэй1-р байр  /12-с дээш насны/Б.АнхбаярГовь Алтай, 1-р сургууль
2-р байр  /12-с дээш насны/М.АриунтөрГовь Алтай, 2-р сургууль
3-р байр  /12-с дээш насны/Б.БаярмагнайГовь Алтай, 5-р сургууль
4-р байр  /12-с дээш насны/Б.БямбабаясгаланГовь Алтай, 5-р сургууль
5-р байр  /12-с дээш насны/М.ЛхагвадоржГовь Алтай, 1-р сургууль
эмэгтэй1-р байр  /12-с дээш насны/Ж.Нандин ЭрдэнэГовь Алтай, Бигэр сум
2-р байр  /12-с дээш насны/Ц.ЭнхжаргалГовь Алтай, Баян Уул сум
3-р байр  /12-с дээш насны/Д.ДайриймааГовь Алтай, Баян Уул сум
4-р байр  /12-с дээш насны/О.АриунзаяаГовь Алтай, Бигэр сум
5-р байр  /12-с дээш насны/Г.СайханбилэгтГовь Алтай, 1-р сургууль