Түүхт ойн өдийн түүхэн амжилт авчирсан тамирчдын хүндэтгэл

Монголын бизнесийн салбарт тэргүүлж яваа “Илүү сайхан Монголын төлөө” уриатай Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп нь спортын хөгжлийг дэмжсэн олон ажлуудыг санаачлан, дэмжин хийж гүйцэтгэдэг.

Улиран одож буй он Монголын спортын түүхэнд амжилт ололтоор арвин, Монгол хүний эрч хүч, эр зориг, авахаалж самбааг дэлхийн дэвжээнд дуурсгасан жил байлаа. 2014 онд үндэсний шигшээ багаараа 138 Дэлхийн чанасаатай медаль хүртсэн нь ирээдүйн их амжилт, ялалтын нэгэн бэлгэдэл болж байна.

Эдгээрээс онцлох Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг эх орондоо авчирч чадсан Монголын шатрын холбоо, Монголын жудо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо, Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Оюун ухааны академийн 2014 оны “Дэлхийн аварга” болсон 24 тамирчдыг Макс Группийн удирдлагууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг, Макс группийн худалдаа үйлчилгээний салбаруудаар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулан өглөө.

24 Тамирчдын нэрс:

№Тэмцээн болсон газарТэмцээний төрөлДэлхийн аварга
1АНУ-ын ЛодердейлЗалуучуудын ДАШТ +100кгӨ.Дүүрэнбаяр
2ДубайХолимог тулааны лиг ONE FCЖ.Нарантунгалаг
3Узбекийн Ташкент хотЧөлөөт бөхийн ДАШТ  60 кгС.Цэрэнчимэд
4ОХУ-ын Чилябинск хотЖудо бөхийн ДАШТ  60 кгГ.Болдбаатар
5ОХУ-ын Москва хотПауэрлифтингийн ДАШТ-ийн 140 кгД.Анхбаяр
6ОХУ-ын Москва хотПауэрлифтингийн ДАШТ-ийн 100 кгМ.Батбаяр
7Хорват улсын Загреб хотЧөлөөт бөхийн залуучуудын ДАШТ 55кгА.Батцэцэг
8Энэтхэг Мумбай хотБодибилдинг, фитнессийн ДАШТ  85 кг /40-49 насны ангилал/Ж.Нурлан
9Унгарын Печ хотЧөлөөт бөхийн Оюутны ДАШТ 61 кгТ.Түвшинтулга
10Японы Нарито хотСамбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 68 кгД.Төмөрхүлэг
11Японы Нарито хотСамбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 48 кгМ.Уранцэцэг
12ОХУ-ын Санкт-Петербург хотСамбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 56 кгД.Сумъяа
13Өмнөд Африкийн Дурбан хотӨсвөрийн шатрын ДАШТД.Мөнхзул
14СингапурШатрын сонирхогчдын ДАШТГ.Мөнхбаяр
15БНХАУ-ын ХайнаньОй тогтоолтын ДАШТТ.Энхжин
16БНХАУ-ын ХайнаньОй тогтоолтын ДАШТЭ.Энхмөнх
17БНХАУ-ын ХайнаньОй тогтоолтын ДАШТӨ.Сэнгэсамдан
18БНХАУ-ын ХайнаньОй тогтоолтын ДАШТС.Цогбадрах
19БНХАУ-ын ХайнаньОй тогтоолтын ДАШТС.Акжол
20БНХАУ-ын ХайнаньОй тогтоолтын ДАШТЦ.Бат-Эрдэнэ
21БНХАУ-ын ХайнаньОй тогтоолтын ДАШТЭ.Пүрэвжав
22БНХАУ-ын ХайнаньОй тогтоолтын ДАШТЗ.Цэцэгзул
23БНХАУ-ын ХайнаньОй тогтоолтын ДАШТН.Түвшинтөгс
24БНХАУ-ын ХайнаньОй тогтоолтын ДАШТБ.Халиун

Энэ үеэр “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар “Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг тив дэлхийд мандуулж, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа тамирчдаараа үнэхээр их бахархаж байна. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тамирчин хүнд амжилт хэзээ ч амар хялбар ирдэггүй.

Спортын амжилтын үндэс нь санхүүгийн дэмжлэг, багийн ялангуяа тамирчид, дасгалжуулагчдын уйгагүй хөдөлмөр, хамтрагч, дэмжигч талуудын идэвхитэй оролцоо, тамирчин хүний байнгын тасралтгүй, чанартай бэлтгэл сургуулилалт, сэтгэл зүйн хат, эрэмгий дайчин чанараас ихээхэн шалтгаалдаг.

Макс Группийн удирдлагуудаас санаачлан жил бүрийн үндэсний бахархлын өдөр буюу арван хоёрдугаар сарын 29-нд тухайн жилдээ дэлхийн аварга болсон тамирчдадаа хүндэтгэл үзүүлж байхаар боллоо. 2015 онд манай тамирчид дэлхийн хошой аварга болж шинэ залуу олон дэлхийн аваргууд төрөн гарах болтугай” гэлээ.

Монгол хүний алдар сууг олимп, тив дэлхийн дэвжээнд мөнхөлсөн их спортын салбарын багш, дасгалжуулагч, тамирчиддаа  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдрийн мэндийг хүргэж баяр бахархал, амжилт омогшлоор дүүрэн шинэ оноо угтаж байгаад талархал илэрхийлэе.Монголын спортын баг тамирчдаа үргэлж дэмжин ажилладаг

Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп

Leave a Reply

Your email address will not be published.