Нэг зорилго нэгдмэл хүчийг харуулсан Макс цом 2015

Монголын бизнесийн салбарт тэргүүлж яваа Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп нь спортын хөгжлийг дэмжсэн олон ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэдэг. Үүний нэг нь жил бүр 2000 гаруй ажилчдын дунд спортоор хичээллэх идэвх санаачлага, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хамт олон дундаасаа өсөх ирээдүйтэй тамирчдын авьяасыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдыг хөхүүлэн дэмжих зорилго бүхий Макс Цом спортын наадмыг зохион байгуулдаг. Жил бүр эрүүл мэнд, эрч хүч, эв нэгдлийг билэгдэн зохион байгуулдаг Макс Цом 2015 спортын наадам 2015.11.21-22 өдрүүдэд Тэмүүжин спорт клубт амжилттай зохиогдож өндөрлөлөө. Спорт наадамд Макс Группийн харьяа 15 компанийн 376 тамирчин хамт олноо төлөөлөн оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорихоос гадна баг хамт олны нэгдмэл байдал, багаар ажиллах чадвараа харуулан өрсөлдсөн юм. Макс Цом 2015 нь жил бүр сагсан бөмбөг, олс таталт, одон бөмбөг, шатар гэсэн 4 төрлөөр зохиогдог бөгөөд энэ жилийн спортын наадмыг багаараа СҮҮ ХК 2 алт 3 мөнгөн медалиар тэргүүлж Макс Цом болон мөнгөн шагналаар шагнууллаа.

Та бүхэнд спорт наадмын шилдгүүдийг танилцуулъя.

 

Шатар123
ЭрэгтэйД.ТөмөрбаатарБ.БадрахЗ.Эрдэнэбаяр
компаниХүч сервис ХХКМакс лайн ХХКМакс ложинг ХХК
ЭмэгтэйБ.ТэргэлмааГ.УуганзаяаС.Нарангэрэл
компаниСҮҮ  ХКТоп бүлэг ХХКМакс хүнс ХХК

 

Ширээний теннис123
ЭрэгтэйБ.Маналсүрэнн.ӨнөрбаярЭнхбаяр
компаниМакс рөүд ХХКСҮҮ ХКМакс рөүд ХХК
ЭмэгтэйД.ДэлгэрцолмонТ.ЛхагвамааОтгонжаргал
компаниМакс эксим ХХКМакс рөүд ХХКМакс ложинг ХХК

 

Олс таталт123
компаниТоп бүлэг ХХКСҮҮ ХКМакс эксим ХХК

 

Сагсан бөмбөг123
Эрэгтэй багСҮҮ ХКТоп бүлэг ХХКМакс өргөө ХХК
Эмэгтэй багМакс центр ХХКСҮҮ ХКМакс хүнс ХХК

 

№компаниАлтМөнгөХүрэлБАЙР
1СҮҮ231
2Топ бүлэг122
3Макс рөүд1113
4Макс эксим114
5Макс центр15
6Хүч сервис16
7Макс лайн17
8Макс хүнс28
9Макс ложинг29